Эрдэнэзуу музейгээс энэ оны 5 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Монгол улсын түүх, соёлын үнэт өв болох 7 ширхэг үзмэрийн бурхан урт гартнуудад алдагдсан түгшүүрт хэрэг гарсан. Уг хэргийг илрүүлэхийн тулд Өвөрхангай, Архангай, Улаанбаатар хотын Эрүүгийн цагдаагийн албаныхан 7 хоног шургуу ажилласны үр дүнд бурхдыг ямар нэгэн өөрчлөлтгүйгээр эх хувиар нь эргүүлэн олж чадсан.
Алдагдсан бурхдыг олоход Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар, Хархорин сумын Цагдаагийн хэлтсийн харьяаны 9 алба хаагч голлох үүргийг гүйцэтгэсэн байна. Эдгээр 9 алба хаагчийг аймаг орон нутгийн зүгээс шагнаж урамшууллаа.
Улсын чухал обьект болох Эрдэнэзуу музейн харуул хамгаалалт, тенхологийн систем, камержуулалтыг сайжруулах чиглэлээр аймгийн Засаг даргын шийдвэр гарах юм байна.