• Албан ёсны цахим хуудас
“БИДНИЙ-ОРОЛЦОО ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ” ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС ГАРСАН ЗӨВЛӨМЖ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

 ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

 

“БИДНИЙ-ОРОЛЦОО ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ”

ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС ГАРСАН ЗӨВЛӨМЖ

                   “БИДНИЙ ОРОЛЦОО-ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ” аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганаар Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний үр дүн, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хүүхдүүдэд хүргэх “Бидний хүсэл”, “Эцэг, эх олон нийтэд хүргэх бидний хүсэл”, “Сургууль, багш нарт хүргэх бидний хүсэл”, “Шийдвэр гаргагч нарт хүргэх бидний хүсэл” гэсэн 4 сэдвийн хүрээнд хэлэлцээд:

                   Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлыг салбар дундын асуудал гэж үзэн, нийгэм, эдийн засаг, гэр бүлийн хөгжлийн бодлоготой уялдуулан цогцоор нь авч үзэх нь чухлыг онцлон тэмдэглээд:

            Хүүхдийг аливаа болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхэд, гэр бүлд ээлтэй, аюулгүй орчин нөхцлийг бий болгох, хүүхдэд ээлтэй орчинд сурч боловсрохасуудлаар хүүхэд, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагууд болон холбогдох албан байгууллага, аж ахуйн нэгж, хүүхэд багачууд, өсвөр үеийнхэн, эцэг эх, олон нийтэд болон оролцогч бүх талуудад хандан дараах “ЗӨВЛӨМЖ”-ийг гаргаж байна. Үүнд:

 

Нэг. Хүүхэд, багачууд, үе тэнгийн найзууддаа

1.1 Хүүхэд, багачууд, өсвөр үеийнхэн бид өөрсдийгөө дайчлан хөгжүүлэх, оролцоогоо нэмэгдүүлэх, ахмад настныг хүндэтгэх, тэдэнд туслах, байгаль орчноо хайрлан, хамгаалдаг эрхээ мэдэрч, үүргээ ухамсарласан эх оронч, бүтээлч иргэн болж төлөвшихөд хүч анхаарлаа хандуулах

1.2 Хүүхэд бүр харилцан нэгэндээ  сайн сайнхаар үлгэрлэгч нь байж, муу зуршлаас өөрийгөө хамгаалах, бусдын нөлөөнд автахгүй байх чадварт суралцах

 

Хоёр. Шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа ах эгч нартаа

2.1Төр захиргааны байгууллагууд хүүхэд бүрт ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлж, болзошгүй эрсдэл, дарамт, хүчирхийллээс хамгаалах, нөхөн сэргээх, нийгэмшүүлэхэд асран хамгаалагч, иргэд, чухал үүрэгтэйг хүлээн зөвшөөрч, дэргэдээ “Гэр бүлийн зөвлөл”-ийг байгуулж, ээж аавуудыг минь бидэнтэй ажиллах цаг, зөв арга зүйд илүү ихээр сурган,  хүүхэд биднийг гэр бүлтэйгээ амар амгалан, аз жаргалтай, сэтгэл хангалуун байхад нөлөөлж, хүүхэд бидний өмнө хүлээх бүх түвшний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх

2.2 Сум, сургуульд гэр бүл судлаач, сэтгэл зүйчийн орон тоог бий болгож, бидэнтэй ойр дотно ажиллуулах, сургуулийн орчинд боловсон аюулгүй “00”-ын асуудлыг шийдвэрлэх

 

Гурав. Эцэг эх, насанд хүрэгчдэдээ

3.1 Эцэг эх, олон нийт, үр хүүхэд, удам судар, гэр бүлээ үеийн үед өмгөөлөн хамгаалах, гэр бүлийн аюулгүй амьдралыг хамгаалахын төлөө үүрэг хариуцлагаа ухаарч, хүүхдийн хөгжилд хандах мэдлэг, ойлголтоо сайжруулан, өөрчилж, хүүхдэдээ цаг гаргах, хүүхдийнхээ үгийг сонсох, тэдний хүсэл сонирхолыг хүндэтгэж байхыг цаг ямагт анхаардаг байх

3.2 Эцэг эх, олон нийт болон насанд хүрэгчид хүүхдэд үлгэр дуурайлалтай байж, хорт зуршлаас хол байх, өөрийн амьдарч буй газартаа эко орчин бий болгон хүүхэд, гэр бүлдээ ээлтэй, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх

 

Дөрөв. Багш, сурган хүмүүжүүлэгчдэдээ

4.1 Сургуулийн орчинд хүүхэд бүрийг өөрийнх нь хүсэл сонирхол, хэрэгцээнд тохирсон хөгжлийн шаталсан хөтөлбөрт хамруулах, хөгжлийн орчин бүрдүүлэх, түүнд шаардлагатай арга зүй, хөрөнгө санхүүгээр хангах

4.2 Сургуулийн багш, ажилчид хүүхдүүдийг ялгаварлан гадуурхахгүй, зөв зохистой харилцааг бий болгон, багш нар хичээлийн цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэн бүтээлчээр сэтгэн ажиллах

 

 “БИДНИЙ ОРОЛЦОО-ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ”

АЙМГИЙН ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНД ОРОЛЦОГЧИД

2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр

Арвайхээр хот

2014-06-01 19:37:20