Сар бүрийн эхний өдөр аймгийн удирдлагууд орон нутгийнхаа сэтгүүлчидтэй уулзаж, өнгөрөгч сард аймаг орон нутагт хийгдсэн, ирэх сард хийхээр төлөвлөж буй ажлууд болон цаг үеийн шинжтэй үйл ажиллагаа, арга хэмжээний талаарх мэдээллийг өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулдаг уламжлалтай.
Өнөөдрийн уулзалтаар аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн аймаг орон нутагт улсын төсөв болон ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй ажлууд, Дулааны станц барих ажлын бэлтгэл, ногоон байгууламжтай холбоотой мэдээллүүдийг сэтгүүлчдэд өгсөн юм.
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор Засгийн газраас аймгуудын Засаг дарга нартай өнгөрсөн 7 хоногт гэрээ байгуулж “Чингис бонд”-ын мөнгөнөөс аймаг бүрт нэг тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтыг өгсөн байна. Үүний хүрээнд сонгон шалгаруулах ажлыг энэ сарын эхний 10 хоногт багтааж хийнэ гэлээ.
Мөн хөрөнгө оруулалт, их засварын гүйцэтгэлийн ажлуудын ихэнхийг 6,7 дугаар саруудад багтааж хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.