• Албан ёсны цахим хуудас
Дотоод аудитын сургалт болов.

         Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газраас “Дотоод аудит”-ын талаар сургалт явуулав.

Тус сургалт 2014 оны 5 дугаар сарын 28-нд Архангай аймагт болсон бөгөөд Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Орхон, Хөвсгөл аймгуудын дотоод аудитын ажилтнууд, Санхүүгийн хяналт, шалгалтын хэлтсийн улсын байцаагчид оролцож, дотоод аудитын ач холбогдол, стандарт, хууль эрх зүйн орчны талаар төслийн зөвлөх Х.Эндо, А.Имада, Б.Батбаяр, Д.Оюун нар болон Сангийн яамны ажилтнуудын лекцийгсонсож ярилцлага зохион байгуулав.

                                                                    САНХҮҮ,ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

2014-06-02 09:52:46