• Албан ёсны цахим хуудас
“Нотолгоонд суурилсан төлөвлөлт ба үр дүнд суурилсан удирдлага” сэдэвт сургалт Өмнөговь аймагт болов.

                     Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Баянхонгор, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Статистикийн хэлтсийн дарга, Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн, Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн дарга, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулахад чиглэсэн “Нотолгоонд суурилсан төлөвлөлт ба үр дүнд суурилсан удирдлага” сэдэвт сургалтыг 5 дугаар сарын  29-30-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгууллаа.

                  Уг сургалтаар “Үр дүнд суурилсан төрийн удирдлагын чиг хандлага, шалгуур үзүүлэлт сонгох арга зүй”, “Хөгжлийн бодлогын төлөвлөлтийн өнөөгийн байдал ба сайжруулах нь”, “Статистикийн мэдээлэл түүнийг ашиглах”, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийн явц, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавих, шинжилгээ үнэлгээ хийх, аймгуудын 2013 оны үйл ажиллгааны тайланд анхаарах асуудал, хөдөлмөр эрхлэлтийн байдал, орон нутагт хэрэгжиж буй сангуудын талаар сургалт, мэдээллийг хийлээ.

Аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний алба

2014-06-02 10:14:28