• Албан ёсны цахим хуудас
Арвайхээр хот хүүхдийн хөөр, баяраар бялуурлаа.

              Манай аймгийн хувьд энэ жилийн хүүхдийн баярыг “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” уриатайгаар өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр Аюуш баатрын талбайгаас хүүхдийн парк хүртэл албан байгууллагын ажилтан, албан хаагч эцэг, эхчүүд энхрий бяцхан үрсээрээ гоёж, тэднийхээ эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, сайн сайхны төлөө уриаг нэгэн дуугаар хэлж байлаа.

              Тус баярын өдөр Арвайхээр сумын харьяат 78 ээж алдарт эхийн 1,2 дугаар одонгоор энгэрээ мялаасан юм. Мөн 16 нас хүрч буй хүүхдүүдийн төлөөлөл иргэний цахим үнэмлэхээ гардан авч андгай өргөх ёслол боллоо. Хүүхдүүд баярынхаа өдөр аав, ээжтэйгээ хамтдаа бүтэн өдрийг өнгөрүүлж, дуртай тоглоомоо тоглон, зохион байгуулагчдын зүгээс явуулж буй төрөл бүрийн тэмцээн уралдаанд оролцож, энэ өдрийг өөрсдийн инээмсэглэл, хөөр баяр, аз жаргалаар чимсэн юм.

2014-06-03 01:20:04