Өвөрхангай аймгийн төвд баригдах дулааны станцын сонгон шалгаруулалтын ажлыг Эрчим хүчний яаманд явуулж, Улаанбаатар хотын “Энерготех Сервис” ХХК шалгарчээ.
Өнгөрсөн 7 хоногт Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга С.Отгонбаяр, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, “Энерготех Сервис” компаний захирал Ч.Норовсамбуу нар аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам, сүлжээ барих гэрээнд гарын үсэг зуржээ.
“Дулааны станц”, “Дулааны шугам, сүлжээ”, “Дахин дамжуулах 8 станц” барих ажил 3 үе шаттайгаар 2020 он хүртэл үргэлжлэх бөгөөд 2014-2015 онд гүйцэтгэгч компаний зүгээс 10-12 мегабайт хүчин чадалтай 1 дүгээр ээлжийн зуухыг, 2018 онд 2 дугаар ээлжийн зуухыг, 2020 онд 3 дугаар ээлжийн зуухыг ашиглалтанд өгөхөөр гэрээнд тусгагджээ. Өвөрхангай аймаг 2020 он гэхэд 30 мегабайтаас дээш хүчин чадалтай дулааны станцтай болох таатай мэдээ байна.
Энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажил урьдчилсан тооцоогоор 22,5 тэр бум төгрөгийн өртөгөөр сүндэрлэх аж. Үүний 3 тэр бумыг нь төрөөс өгч, үлдсэн мөнгөө гүйцэтгэгч компани өөрөө гаргаж, үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагаанаас тодорхой хугацааны дотор ашигаа олох юм.
Ийнхүү ард, иргэдийн хүсэн, хүлээсэн дулааны станцын ажлыг эхлүүлэхээр, шавыг энэ сардаа багтаан тавьж, 1 дүгээр ээлжийн зуухыг 2015 оны 9 дүгээр сард ашиглалтанд оруулна гэж байна.