Эрүүл мэндийн газраас “Эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд Эрүүл мэндийн сайн дурын идэвхтэний оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулсан тус арга хэмжээнд Арвайхээр сумын өрхийн ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүд, эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнүүд хамрагдлаа.
Энэхүү үйл ажиллагаанд хамрагдсан иргэдэд Эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнийг таниулах, тэднээр дамжуулан иргэдэд эрүүл мэндийн мэдээлэл сургалт сурталчилгааг хэрхэн хүргэх, эрүүл мэндийн байгууллага болон иргэдэд хэрхэн гүүр болж ажиллах талаарх ойлголтыг таниулж, чадсанаараа онцлог болж өнгөрлөө.