Аймгийн гадаад харилцааг өргөжүүлэх үүднээс Өвөрмонголын Өөртөө засах орны Хөх хотын Үндэсний туршилтын бага сургуультай Боловсролын газар, ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, хамтран ажиллахаар боллоо.
Мөн Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуультай боловсрол, соёл урлаг, спорт, аялал жуулчлал зэрэг салбарт орон нутгийн хамтын үйл ажиллагаа тогтоох, багш,боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байна.