Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ХурлынТэргүүлэгчдийн 2006 оны 21 дүгээр тогтоолоор Хайрхандулаан сумын нутагт орших Ханхөгшин уулыг орон нутгийн төрийн тахилгат хайрханаар өргөмжилж, 4 жилд нэг удаа тахихаар шийдвэрлэсэн. Тус уулын тэнгэрийг тайх 3 дахь удаагийн ёслол 6 дугаар сарын 8-нд буюу зуны эхэн сарын шинийн 10-ны билэгт сайн өдөр тохионо.
Ханхөгшин уулын тэнгэрийг тахих, тахилгын хөтөлбөр
06:00-08:00 “Гүн овоо”-ны тахилга
11:00-13:00 “Ханхөгшин” уулын тахилга
Тахилгат зориулсан бэсрэг наадам (Ханхөгшин уулын өвөрт)
13.30:14:00 Бэсрэг наадмын нээлтийн үйл ажиллагаа
13.30:14:00 Их насны морьд уралдааны замд гарах
14:00-15:30 Үндэсний бөхийн барилдааны 1,2-ын даваа
15:30-16:00 Их насны морьд барих
16:00-16:30 Соёолон насны морьд уралдааны замд гарах
16:00-17:00 Үндэсний бөхийн барилдааны 3,4-ийн даваа
17:00-17:30 Соёолон насны морьд барих
17:30-18:00 Даага уралдааны замд гарах
18:00-18:30 Үндэсний бөхийн барилдааны 5-ын даваа
18:30-19:00 Даага барих
19:00-19:30 Морь цоллох, бай шагнал гардуулах ажиллагаа
19:30-20:00 Үндэсний бөхийн барилдааны 6-ын даваа
2014.06.08