Засгийн газрын 2005 оны 156 дугаар тогтоолоор “Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр”-ийг жил бүрийн 6 дугаар сарын 2 дахь ням гаригт тэмдэглэдэг уламжлалтай.
Тус өдрийн хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан, таниулах арга хэмжээг өнөөдөр Аюуш баатрын талбайд зохион байгууллаа. Үйл ажиллагааны үеэр иргэд, аж ахуй нэгжүүдэд зориулж 10 гаруй чиглэлээр 60 гаруй зөвлөмж, сэрэмжлүүлэг, гарын авлага бэлтгэн олон нийтэд тайлбарлан таниулсан юм.
Мэргэжлийн хяналтын газар