Тус өдрийг 1972 оноос эхлэн НҮБ-ын санаачилгаар дэлхийн улс орнууд тэмдэглэж ирсэн бөгөөд дэлхий нийтээрээ байгаль орчинд тустай үйл ажиллагаа явуулахыг уриалсан томоохон тэмдэглэлт өдрийн нэг юм.
Манай аймгийн хувьд “Дэлхийн байгаль хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан иргэд, хөдөлмөрчид 2 цагийн хугацаанд авто машины хөдөлгөөнөөс түр татгалзаж, байгаль орчиндоо ээлтэй үйлсийг хийлээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн 100 сурагч Аюуш баатрын талбайд флашмоб буюу нэгэн зэрэг бүжиглэж, байгаль орчноо хамгаалахад дуу хоолойгоо хүргэсэн юм.