Хайрхандулаан сумын нутагт ханхайх тус хайрханыг зуны эхэн сарын шинийн 10-ны билэгт сайн өдөр тайж, тахисан юм. Энэхүү үйл ажиллагаанд аймаг сумдын удирдлагууд, нутгийн уугуул, суугуул иргэд болон зэргэлдээх сумдын иргэд, хөдөлмөрчид өргөнөөр цугларан, чуулж, сүслэн, залбирч байлаа.
Мºí àéìãèéí Ãàíäàíïóíöоãëиí õèéä, Óÿíãà ñóìûн Ãàíäàíöýïýëëèí õèéäèéí ëàì õóâàðãóóä “Õàíõºãøèí”-û òàõèëãûí ñóäàð, “Ëóñûí ñàí” Ëóñûí ñ¿ð” òýðã¿¿òýé íîìóóäûã àéëäñàí þì.
Тахилгын арга хэмжээнд зориулж бэсрэг наадмыг зохион байгуулсан бөгөөд хүчит 64 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас Уянга сумын харьяат аймгийн начин Х.Гантулга түрүүлж, Нарийнтээл сумын харьяат аймгийн начин Б.Ганхуяг үзүүрлэсэн юм.
Харин хурдан морины уралдаанд 3 насны морьд уралдаж “Их нас”-нд Хайрхандулаан сумын харьяат Монгол улсын манлай уяач Б.Отгоннасангийн хээр алаг морь түрүүлж, Сант сумын харьяат аймгийн алдарт уяач З.Санчирын шарга морь аман хүзүүдсэн бол “Соёолон нас”-нд мөн л Монгол Улсын алдарт уяач Б.Отгоннасангийн хээр соёолон түрүүлж, Баянгол сумын уяач Ц.Энхболдын хонгор халзан соёолон аман хүзүүнд хурдаллаа. Харин түрүү магнайн даагаар Баянгол сумын уяач н.Одонхүүгийн зээрд халзан тодорч, аймгийн алдарт уяач З.Санчирын хул даага аман хүзүүнд торгон жолоогоо өргөж, хурсан олны магнайг тэнийлгэсэн юм.
Ийнхүү Ханхөгшин хайрханыг тайх, тахилгын үйл ажиллагаа нар, хур тэгширсэн өдөр Ханхөгшин хайрханы өвөрт болж өндөрлөсөн ажгуу.