Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 73 дугаар тогтоол, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн “Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай” тогтоолын дагуу цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах 45 иргэнийг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай “Цэргийн анхан шатны бэлтгэл сургалт”-нд хамрууллаа.
Мөн орон нутгийн бүтээн байгуулалтын ажлаар Арвайхээр сумын нийтийн эзэмшлийн 24,5 га талбайд газар, шорооны ажил хийж гүйцэтгэжээ.
Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб