Аймгийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх “Бүтээлч Өвөрхангай” үйл ажиллагааны хөтөлбөрт төв суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг 4 дахин нэмэгдүүлэх зорилт тусгагдсан. Үүний үндсэн дээр энэ жил аймгийн хэмжээнд 30785 ширхэг мод, бут, сөөгийг шинээр тарьж, усалгаа арчилгааны ажлыг гүйцэтгэж байна.
Мөн тус ажлын хүрээнд аймгийн төвийг цэцэгжүүлэх үйл ажиллагаа эхэлж, Аюуш баатрын талбай, хүүхдийн парк, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудад 25000 цэцгийг суулгаж байгаа аж.
Олон өнгийн гоёмсог цэцгүүдээр хотынхоо өнгө, төрхийг гоёж, үзэмж нэмж байгаа нь зуны цагт иргэдийн амьдралд аятай, тухтай орчин бүрдүүлэх, тэдэнд гоозүйн мэдрэмжийг олгох зэрэг ихээхэн ач холбогдолтой. Иймд эдгээр цэцгүүдээ хайрлан хамгаалж, гамтай хандах нь иргэн бидний хүлээх ёстой үүрэг юм.