ТҮЦ машиныг өнгөрөгч оны 12 дугаар сард аймгийн Цахилгаан холбооны газарт байрлуулснаас хойш 6 сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд тус машинаар нийт 265 иргэн үйлчлүүлсэн байна. Тодруулбал “Иргэний үнэмлэхний лавлагаа-210, үл хөдлөх хөрөнгийн түүхчилсэн лавлагаа-23, хаягийн лавлагаа-14, санал хүсэлт, өргөдөл, гомдол-7, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа-6, төрсний бүртгэлийн лавлагаа-5”-ыг тус тус авсан байна.