Тус хэлтсээс 2014оны 4 дүгээр сарын 24, 25, 5 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд дээрх 3 суманд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж нийтдээ 936 иргэнд бүртгэлийн үйлчилгээ, зөвлөгөөг хүргэсэн байна.
Иргэдэд хүрч үйлчилснээр тэднээс гарах тээврийн болон бусад зардлаас нийт 9764000 мянган төгрөгийг хэмнэсэн тооцоо гарчээ. Мөн бүртгэлийн үйлчилгээг газар дээр нь хүргэхээс гадна иргэдэд Улсын бүртгэлийн байгууллагаас хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар мэдээлэл өгч ажилласан аж.