Мэргэжлийн хяналтын газраас таримал ургамлын үр, сортын чанарт хяналт тавих ажлын хүрээнд тариалан эрхлэлтийг дэмжих сангийн “Хархорин” салбарт хадгалагдаж буй 766.9 тн Алтайский 100 сортын улаан буудайн үрнээс 2 удаагийн давтамжтайгаар дээж авч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Хүнсний лавлагаа лаборатори”-т шинжлүүлэн, шинжилгээний дүнг үндэслэн “Үрийн буудай сортын болон үрийн ЕШ” MNS 0246-2010 стандартын шаардлага хангасан тул дүгнэлт гаргасан байна.
Мөн Төгрөг, Нарийнтээл, Арвайхээр, Есөнзүйл, Өлзийт сумдын 11 аж ахуйн нэгж, 25 иргэний хадгалсан үрийн төмснөөс дээж авч, шинжилгээнд хамруулан, шинжилгээний дүнг үндэслэн стандартын шаардлага хангасан 18, шаардлага хангаагүй 4 дүгнэлт үйлдсэн аж. Тарих үрийн стандартын шаардлага хангаагүй 2 аж ахуйн нэгж, 2 иргэнд хугацаатай албан шаардлага хүргүүлж, үрийг шинэчлэх асуудлыг шийдвэрлүүлжээ.
2014 оны хаврын тариалалтанд зориулан нөөцөлсөн 94.3 тн төмсний үр, 25.3 тн цагаан арвай, 766.9 тн улаан буудайн үрийг шинжилгээнд хамруулж, тарих үрийн стандарт, шаардлагад нийцүүлэн тариалалтыг хийлгүүлсэн байна.
Мэргэжлийн хяналтын газар