• Албан ёсны цахим хуудас
Төрийн албаны шалгалтанд 59 иргэн тэнцлээ.

          Энэ удаа төрийн жинхэнэ албан хаагчийн 39 ажлын байранд сонгон шалгаруулалт зарласнаас 33 ажлын байранд 285 иргэн бүртгүүлсэн байна.  

 2014 оны 6 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд бүртгэлийн ажил явагдаж, шалгалтыг 6 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд онлайн хэлбэрээр авч, тэнцсэн 64 иргэн ярилцлаганд орсон. Эцсийн дүнгээр 18 ажлын байранд 59 хүн тэнцсэн мэдээтэй байна.

Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт онлайн хэлбэрт шилжсэнээс хойш 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа.

“11 дүгээр сард зохион байгуулсан төрийн албаны шалгалтанд нийт бүртгүүлсэн иргэдийн 11.2, 2 дугаар сард авсан төрийн албаны шалгалтанд бүртгүүлсэн иргэдийн 17.7, энэ удаагийн шалгалтанд шалгуулагчдын 20.7 хувь нь тэнцлээ. Үүнээс үзэхэд шалгалтанд тэнцэх иргэдийн тоо өсч байгаа дүр зураг харагдаж байна. Энэ нь иргэд шалгалтандаа ач холбогдол өгч, бэлдэж, уншиж байгаагийн илрэл юм” хэмээн  аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэн Ч.Бат-Өлзий мэдээлж байна.

            

2014-06-13 02:29:19