Тус сум нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Залуу малчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч М.Мөнхбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын, МАА-н хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Хөдөлмөрийн хэлтсийн дарга, сумын удирдлагууд, залуу малчдын төлөөлөл болсон 50 гаруй малчид оролцсон байна.
Залуу малчдад Хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, малчдыг урамшуулалд хамрагдахад анхаарах зүйлс, малчдын хөдөлмөр эрхлэлтийн бодлого, чиглэлийн талаар тус тус мэдээлэл хийсэн бөгөөд залуу малчдад тулгамдаж буй асуудал, тэдний төлөө цаашид хийх үйл ажиллагааны талаар 4 бүлэг болон зөвлөлдсөний үр дүнд тус зөвлөгөөнөөс УРИАЛГА гаргажээ. Мөн “Малчин заяа” урлагийн тоглолт, “Хөгжилтэй буухиа” спортын тэмцээн, “Дуун цэнгүүн” урлагийн арга хэмжээ зэргийг зохион байгуулсан байна.