Аймаг байгуулагдсаны 80 жилийн ой энэ жил тохиож байгаагаараа онцлог бөгөөд аймгийн удирдлагууд 2010 онд түүхт ойг тэмдэглэхэд ихээхэн ач холбогдол өгч бүтээлч 80 ажлын төвлөгөө, ойн хүрээнд зохион байгуулагдах сурталчилгаа, арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Ойг угтсан гол ажлуудын гүйцэтгэл 60-аас дээш хувьтай хэрэгжсэн бөгөөд ойг бүтэн жилийн турш тэмдэглэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлаад байна. Дээрх үйл ажиллагааны нээлтийг 2011 оны 01-р сарын 03-ны өдөр аймгийн ХДТ-т хийсэн нь иргэдийн анхаарлыг татсан юм. Ажил хэрэгч, бүтээлч байдлаар түүхт ойгоо тэмдэглэж буй манай аймаг бусад аймгуудаас ихээхэн ялгарч байгааг олонх иргэд нээлтийн хурлын үеэр хэлж байсан юм.
Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг нээн Засаг дарга Д.Тогтохсүрэн хэлсэн үгэндээ 2011 оныг их ой - Бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, ойг тэмдэглэхдээ бүтээлчээр хандан тухайн оны зорилго зорилтыг тодорхойлсон юм. Үүнд:
- Аймгийн эдийн засгийн чадавхийг сайжруулах
- Ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийн орлого бүрдүүлэх
- Хүн амаа боловсролтой, эрүүл болгох
- Байгаль орчны бодлого зохицуулалтыг сайжруулах
- Сахилга хариуцлага, төрийн үйлчилгээг нээлттэй болгох оршино хэмээн тэмдэглэсэн юм. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга И.Доржсүрэн, Засаг даргын орлогч О.Батжаргал, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Баатар, Арвайхээр сумын Засаг дарга Т.Гончигдорж нар оролцов. Нээлтийн хурлын дараа ХДТ-ын тоглолт болсон байна.