• Албан ёсны цахим хуудас
Ноосны түүхий эд бэлтгэлийн семинар болов.

         Засаг даргын дэргэдэх Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Мал хамгаалах сан, Ноос ирээдүй ХХК-тай хамтран “Ноосны түүхий эд бэлтгэл”-ийн семинарыг энэ сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

 Тус арга хэмжээг аймгийн Засаг даргын орлогч М.Мөнхбаяр нээж, ҮХААЯ-ны мэргэжилтэн “Ноос, ноолуурын салбарт төрөөс баримталж  буй бодлого”, ҮХААГ-ын дарга  аймгийн түүхий эд бэлтгэлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, Ноос ирээдүй ХХК-ны захирал "2014  онд түүхий эдийн чиглэлээр хамтран ажиллах тухай”, Мал хамгаалах сангийн мэргэжилтэн “Малчдад урамшуулал олгоход гарч буй алдаа, оноо, анхаарах асуудлын тухай”, ҮХААГ-ын мэргэжилтэн “Түүхий эд бэлтгэн, нийлүүлэхэд хоршооны даргын үүрэг, малчны тэмдэг  ашиглах, тэмдгийн  зөрчил”-ийн тухай тус тус мэдээлэл хийлээ.

           Энэ онд  Арвайхээр суманд  ноосны үйлдвэр ашиглалтанд орох бөгөөд хоршоод тус үйлдвэртэй гэрээ байгуулснаар тээврийн зардал багатайгаар ноосоо нийлүүлж, урамшуулалд хамрагдах боломж бүрдэх аж.

Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолын дагуу 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн зөвхөн хоршооны гишүүн урамшуулал авах бөгөөд  малчид хоршооны гишүүнээр элсэх, шинээр хоршоо байгуулах ажил өрнөж байна.

  

2014-06-18 02:28:40