Аймгийн Засаг даргын дэргэдэх Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мал хамгаалах сан, Монголын арьс, шир үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран “Арьс, ширэн түүхий эд бэлтгэл”-ийн зөвлөгөөнийг 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнд дээрх газруудаас холбогдох албаны хүмүүс болон 16 сумын Мал эмнэлгийн үржлийн тасгийн МАА-н үйлдвэрлэлийн мэргэжилтнүүд, арьс, шир боловсруулах компаниуд, МАШҮХ-ны итгэмжлэгдсэн төлөөллүүд оролцлоо.
Зөвлөгөөний үеэр 2014 онд МАШҮХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах 80 гаруй аж ахуйн нэгж, иргэд тус холбоотой гэрээ байгуулсан юм. Малчдын хувьд эдгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөр дамжуулан арьс, ширээ үндэсний үйлдвэрт тушааснаар урамшуулалд хамрагдах боломж нээгдэх юм байна.
2013 оны сүүлийн хагас жилд үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн, малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгуулахаар ҮХААГ-аас 3 дугаар сард 18 сумын 7031 малчны 12581 ширхэг падааныг ҮХААЯ-ны Мал хамгаалах санд хүргүүлсэн бөгөөд ҮХАА-н сайдын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/61 дугаар тушаалаар 4363 малчны 98313 ширхэг падаан орсноор малчид 335.1 сая төгрөгийн урамшуулал авах боломж бүрдэж урамшуулалаа авч эхлээд байгаа аж. Цаашид малчид хоршоогоороо дамжуулж үндэсний үйлдвэрт түүхий эдээ өгөх нь зүйтэй хэмээн тус зөвлөгөөнөөр онцолж байлаа.