Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгээр дээрх сургалтыг энэ сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Анхтуяа, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Т.Гантуяа нар нээж үг хэлэв.
Уг сургалтад Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд, өрх, сумын эрүүл мэндийн төв, Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн статистикийн их, бага эмч, эх барих эмэгтэйчүүдийн их эмч, нярайн эмч зэрэг нийт 30 эмч, мэргэжилтнүүд хамрагдсан юм.
Улаанбаатар хотод Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалтанд хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдсэн Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн газрын Статистик мэдээллийн мэргэжилтэн Б.Наранцэцэг, ЭХЭМҮТ-ийн Статистик мэдээлэл зүйн албаны операторч Ч.Эрдэнэчимэг нар сургалтыг явууллаа.
Тус сургалт нь эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн талаарх мэдээг эрүүл мэндийн байгууллагын шатлал бүрт бүртгэх, мэдээлэх, мэдээллийн урсгал, батлагдсан маягтыг зөв хөтлөх, “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем”-д мэдээ оруулах чадварыг эмч, мэргэжилтнүүдэд эзэмшүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг оролцогчид онцлон дүгнэв.
Сургалтын үйл ажиллагааг Эрүүл мэндийн газрын дарга Ц.Анхтуяа хааж үг хэлэхдээ “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд ЭХЭМҮТ-ийн хамт олон бидэнтэй үргэлж хамтран ажиллаж байгаад баяртай байгаагаа уламжлан, бидний хамтын ажиллагаа цаашид улам улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Эрүүл мэндийн газар