Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Өвөрхангай аймагт томуу төст өвчлөлийн харуулдан тандалтын цэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, шалган зааварлах, арга зүйн зөвлөмж өгөх, Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүлийн 10 жилийн ойг угтсан “Сэтгүүлийн уншигч редакцийн зөвлөлийн уулзалт” зохион байгуулах зорилгоор энэ сарын 17, 18-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторийн эрхлэгч, ЭМЯ-ны Лабораторийн ерөнхий мэргэжилтэн, АУ-ны доктор Б.Дармаа, Ач АУДС-ийн багш, Зоонууз өвчин судлалын үндэсний төвийн зөвлөх эмч, АУ-ы доктор Ж.Батаа нар ажиллалаа.
Албаны хүмүүс томуу төст өвчлөлийн мэдээг FIS систем ашиглан өгөх, эргэн мэдээллийг хүлээн авах үйл ажиллагаатай биечлэн танилцаж, БОЭТ, өрхийн эмч мэргэжилтнүүдэд арга зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ “Вирүсийн хувьсал ба халдварт өвчний эрсдэл”, “Хачигт энцефалтитийн шалтгаан, оношлогоо, эмчилээ, тандалт, сэргийлэлт” сэдэвт сургалт, мэдээллийг өглөө. Мөн Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүлийн 10 жилийн ойн хүрээнд “Сэтгүүлийн уншигч редакцийн зөвлөлийн уулзалт”-ыг зохион байгуулж уншигчдын санал, бодлыг сонслоо.
Эрүүл мэндийн газар