Сүүлийн үед иргэд баталгаагүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй, зорчигч тээвэрлэх стандарт, дүрэм журамд нийцээгүй хувийн, хууль бус тээврийн хэрэгслээр үйчлүүлснээр хулгай дээрэм, осол аваарт өртөх эрсдэлүүд ихээр гарч байгааг холбогдох газраас мэдээлж байна.
Иймд иргэд учирч болох хор уршигаас урьдчилан сэргийлж Авто тээврийн тухай хуульд нийцсэн, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангасан, жолоочийн дадлага, туршлага, мэргэшил, тусгай шаардлага стандартад нийцсэн тээврийн хэрэгслээр зорчигч тасалбараа авч зорчсоноор баталгаатай, найдвартай, амь даатгалтайгаар эрсдлээс өөрийгөө бүрэн сэргийлж, ая тухтай зорчих боломжтой юм.
Аймгийн Тээвэр авто замын газраас .Арвайхээр-Улаанбаатар-Арвайхээрийн чиглэлд хот хоорондын тээврийн үйлчилгээний эрэлт хэрэгцээнд тулгуурлан 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн өдөр бүр өглөө 08:00, өдөр 14:00, орой 18:00 цаг гэсэн 3 ээлжийн цагийн хуваарийн дагуу том оврын автобусны үйлчилгээг явуулж, тээвэр зохицуулалтыг хийж эхэлжээ.
Тээвэр авто замын газар