Арвайхээр хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд “Шинэ сууршлын бүс”-д 928 хүүхдийн сургуулийн барилга барихаар төлөвлөжээ. Энэ төлөвлөлтийн дагуу тус сургуулийн шав тавих ёслолыг өнөөдөр үйлдлээ.
Сургуулийн шав тавих ёслолд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Арвайхээр хотын Засаг дарга А.Ишдорж, Боловсролын газрын дарга Ч.Самбуу-Ёндон, Мэргэд сургуулийн захирал С.Эрдэнэбилэг, “Аж констракшин” компаний инженер Б.Батсайхан, Ганданпунцоглин хийдийн лам хуваргууд, тус сургуулийн багш, ажилчид, сурагчдын төлөөллүүд оролцлоо.
10 дугаар багийн шинэ сууршлын бүсэд сүндэрлэх Мэргэд сургуулийн шинэ барилга нь улсын төсвийн 3.9 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах юм байна. Тус сургуулийн барилгын ажлыг “Аж констракшин” компани гүйцэтгэж 2015 оны 9 дүгээр сарын 1-нд ашиглалтанд оруулах аж.
Мэргэд сургуулийн хувьд өмнө нь 340 хүүхдийн хүчин чадалтай барилгад 850 хүүхдийг 2.5 ээлжээр хичээллүүлж байсан бол шинэ сургууль баригдсанаар 1300-1400 хүүхдэд боловсрол түгээх бүрэн боломжтой болж байгаа юм.