• Албан ёсны цахим хуудас
Монгол эсгий урлалын баяр болно

                                                         

                     Өнгөрсөн жилээс тэмдэглэж эхэлсэн "Эсгийний баяр"-ыг өдгөө 2 дахь жилдээ Хужирт сумын “Таван булгийн дэнж” хэмээх газар 7 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна.

 Уг арга хэмжээ нь Монгол Улсын брэнд болсон эсгий, эсгий урлалыг олон нийтэд сурталчилан таниулах, эсгий хийх, түүнийг бүтээгдэхүүн болгох уламжлалт арга ухааныг хадгалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд тус дэм болох, уламжлалт аргыг орчин үетэй хослуулж буй туршлагуудыг дэмжих, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын салбарыг дэмжих, нутгийн иргэдэд орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

 

Тус баярын гол онцлог нь жуулчдын сонирхлыг татаж, тэднийг идэвхтэй байлгах үүднээс тухайн өдрийн бүхий л арга хэмжээнүүдэд жуулчид өөрсдийн сонирхлоор хамтарч оролцох, өөрсдийн гараар эсгий, эсгий урлалын бүтээгдэхүүнүүдийг хийх боломжийг олгож байгаа аж. Баярын хүрээнд эсгий хийх, хонь хяргах, эсгий ширмэл хийх, утас ээрэх, эсгийгээр төрөл бүрийн гар урлалыг урлахаас гадна бусад олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Зохион байгуулагдах газар:

Өвөрхангай аймаг,  Хужирт сум,“Таван булгийн дэнж” /Хужирт сумаас 20 км,  Бат-Өлзийт сум руу явах замд/

Ивээн тэтгэгч:    Соёл,Спорт,  Аялал жуулчлалын яам

Зохион байгуулагчид:                                                                             

     Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх ССАЖГазар

      Хужирт сумын ЗДТГазар

      Дэлхийн Өв - Орхон голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо

      ДМД-Монгол  ХХК, Урса Мажор жуулчны бааз

      Мондижитал Тур ХХК, Талбиун жуулчны бааз

2014-07-03 04:07:26