Их Монгол Улс байгуулагдсаны 808, ардын хувьсгалын 93, аймаг байгуулагдсаны 83 жилийн ойн баяр наадамд улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөх уран мэхийг уралдуулан барилдлаа.
Хүчит бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн арслан Д.Цэвэлсодном 2 дахь жилдээ дахин түрүүлж аймгийн хурц арслан цолыг хүртсэн бол Есөнзүйл сумын харьяат аймгийн харцага Д.Мөнхболд 7 даван, үзүүрлэж аймгийн заан цолыг хүртэж наадамчин олныг баясгасан юм.
Харин өсвөр насны барилдаанд 32 бөх зодоглосноос Арвайхээр хотын н.Мөнгөншагай түрүүлж, Бүрд сумын н.Отгонбаяр үзүүрлэлээ. Ийнхүү Их Монгол Улс байгуулагдсаны 808, ардын хувьсгалын 93, аймаг байгуулагдсаны 83 жилийн ойн баяр наадамд аймгийн начин 1, харцага 2, заан 1 шинээр төрлөө.