• Албан ёсны цахим хуудас
Монгол эсгий урлалын баяр 2014 зохион байгуулагдана.

Монгол Улсын нэгэн брэнд болсон эсгий, эсгий урлалыг олон нийтэд сурталчлан таниулах, эсгий хийх, түүнийг бүтээгдэхүүн болгох уламжлалт арга ухааныг хадгалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд тус дэм болох, уламжлалт аргыг орчин үетэй хослуулж буй туршлагуудыг дэмжих замаар Дэлхийн соёлын өв болох Орхоны Хөндийд аялал жуулчлалын шинэ эвент бий болгох, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын салбарыг дэмжих, ингэснээр улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, байгаль, хүрээлэн буй орчноо хамгаалах, байгальд ээлтэй, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжин хөгжүүлэх, нутгийн иргэдэд орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Энэ эвентийн нэг онцлог нь үзэгч, сонирхогчид бүгд гар бие оролцон хийх боломжтой бөгөөд цаашид Монгол туургатны олон улсын эсгийн эвент болох, мөн дэлхийн эсгий урлаачидтай хамтран бүтээлээ туурвидаг, харилцан туршлага солилцдог баяр болох  зорилготой.

Жуулчдын сонирхлыг татаж, тэднийг идэвхтэй байлгах үүднээс энэ өдрийн бүхий л арга хэмжээнүүдэд жуулчид өөрсдийн сонирхлоор хамтарч оролцох, өөрсдийн гараар хийх боломжийг олгож байгаа. Үдээс хойш хамгийн идэвхтэй бүтээл туурвисан, эсвэл хамтарч ажилласан жуулчныг урамшуулах болно.

Мөн нутгийн иргэдийн оролцоог дэмжих үүднээс нутгийн иргэдийн дунд төрөл бүрийн уралдаануудыг урьдчилан зарласан байгаа бөгөөд түрүүлсэн хүмүүст шагнал урамшуулал гардуулна.

Хугацаа:

Жил бүрийн 7-р сарын 22-ны өдөр

Зохион байгуулагдах газар:

Өвөрхангай аймаг,  Хужирт сум,  Таван булгийн дэнж     /Хужирт сумаас – 20 км,  Бат-Өлзийт сум руу явах замд/

Ивээн тэтгэгч:    Соёл, Спорт,  Аялал жуулчлалын яам

Зохион байгуулагчид:

●     Хужирт сумын ЗДТГазар

●     Дэлхийн Өв - Орхон голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо

●     ДМД-Монгол  ХХК, Урса Мажор жуулчны бааз

●     Мондижитал Тур ХХК, Талбиун жуулчны бааз

МОНГОЛ ЭСГИЙ УРЛАЛЫН БАЯР-2014 ЭВЕНТИЙН ХӨТӨЛБӨР:

2014 оны 07 сарын 22 өдөр

10.00 - 10.30

Нээлтийн ажиллагаа

●     Нутгийн лам ном уншиж, сан тавина

●     Эсгий хийх ёслолын ерөөл, магтаал

10.30 - 14.00

Эсгий хийх  

●     Ноос савах

●     савсан ноосоо алгадах

●     услах

●     хуйлах

●     мялаах

●     мориор татах

●     Хонь хяргах

Эсгий гар урлал 

●     Эсгий ширмэл хийх

●     Утас ээрэх

●     Эсгийгээр биет амьтан хийх аргачлалыг үзүүлэх

●     Ширмэл хийх /утас ээрч, ширмэл хийх аргачлалыг үзүүлэх

●     Зээг алгадах аргачлыг үзүүлэх /гэрийн бүслүүр, чагтага, малын уяа зэрэг ахуйн хэрэгцээний материал үйлдвэрлэх аргачлалыг үзүүлэх

●     Хавтгай ханын чимэглэл хийх аргачлалыг үзүүлэх

●     Малгай, цүнх хийх аргачлалыг үзүүлэх

●     Бойтог, шаахай хийх аргачлалыг үзүүлэх

●     Жижиг бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хийх аргачлалыг үзүүлэх

●     Цамц, хүрэм хийх аргачлалыг үзүүлэх

●     Ороолт, алчуур хийх аргачлалыг үзүүлэх

●     Эсгийгээр хавтгай уран зураг хийх аргачлалыг үзүүлэх

Ардын урлагын тоглолт

 14.00 - 15.00

Загварын үзүүлбэрүүд 

●     Малгай, цүнхний загварын үзүүлбэр

●     Эсгий хувцасны загварын үзүүлбэр

●     Хамгийн сонирхолтой бүтээлүүдийн дуудлага худалдаа

15.00 - 16.00

Уралдааныг дүгнэх 

●     Үндэсний хувцастай хамгийн сайхан хос

●     Үндэсний хувцастай хамгийн сайхан залуу

●     Үндэсний хувцастай хамгийн сайхан бүсгүй

●     Үндэсний хувцастай хамгийн хөөрхөн хүүхэд /1-8 нас/

●     Гадаадын жуулчдаас идэвхтэй оролцсон 3 хүнийг шалгаруулах

●     Нутгийн иргэдээс идэвх санаачлагатай ажилласан 3 айлыг шалгаруулах

18.00   Хаалтын ажиллагаа 

Арга хэмжээний үеэр эсгий эдлэл, суран эдлэл, уламлалт модон эдлэл, цагаан идээний  үзэсгэлэн худалдаа явагдана. 

2014-07-18 00:51:42