САРЛАГЫН НААДАМ 2014
Сарлагийн наадмыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Өндөр-Хясаа хэмээх газарт жил бүрийн 7 сарын 23-ны өдөр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Энэхүү арга хэмжээ нь гадаад дотоодын жуулчдын сонирхлыг зүй ёсоор татаж, улмаар тэдэнд үзүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх, сарлагийн гаралтай түүхий эдийн ашиг шимийг сайжруулах, сурталчлах зорилготой бөгөөд сарлагийн уралдаан, багийн тэмцээн / сарлаг бугуйлдах, булгиулах, дүүгүүр шидэх, поло тоглох/ сарлагийн шилдэг бүтээгдэхүүн, сайхан сарлаг шалгаруулах гэсэн төрлүүдээр зохион байгуулагддаг юм.
Хугацаа: Жил бүрийн 7-р сарын 23-ны өдөр
Зохион байгуулагдах газар:
Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, Орхоны Хүрхрээнээс баруун хойш 8 км-т Өндөр-Хясаа хэмээх газар
Ивээн тэтгэгч: Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам
Зохион байгуулагчид:
- ССАЖЯамны харъяа АЖҮТөв
- Өвөрхангай аймгийн ЗДТГазар
- Бат-Өлзий сумын ЗДТГазар
- Өвөрхангай аймгийн ССАЖГазар
- Дэлхийн Өв - Орхон голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо
САРЛАГЫН НААДАМ-2014 АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР:
10:30-11:00 Нээлт /Урлагийн тоглолт/
Уралдаан тэмцээн
11:00-12:00 Сарлагийн бооцоот уралдаан / 4 км зайд уралдах бөгөөд үзэгчид бооцоо тавьж болно/
Багийн тэмцээн
12:00-12:40 Сарлаг булгиулах тэмцээн
12:40-13:30 Сарлаг бугуйлдах тэмцээн
13:30-14:00 Дүүгүүр шидэх тэмцээн
14:00-16:00 Сарлагийн Поло тоглох тэмцээн
Бусад
14:30-15:30 Сайхан сарлаг шалгаруулах тэмцээн, Сарлаг зүслэх тэмцээн
16:30-17:30 Хаалтын үйл ажиллагаа /Шагнал гардуулах/
Өдрийн турш: Сарлагийн шилдэг бүтээгдэхүүн болон цагаан идээний үзэсгэлэн худалдаа