Хужирт сум үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг угтаж сумын ИТХ, ЗДТГ, УИХ-д болон аймгийн ИТХ-д сонгогдсон гишүүн, төлөөлөгч, Нутгийн зөвлөл, албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэд хамтран 63 бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлээд байна. Өөдлөх айл үүднээсээ гэдэг Улаанбаатар хотоос Хужирт сум руу орох замд хүндэтгэлийн хаалгыг сүндэрлүүлжээ. Сумын төвөөс 5 орчим км зайд байрлах тус бүтээн байгуулалтыг Сумогийн их аварга, Монгол улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж, Хужирт сумын ЕБС-ын 2002 оны төгсөгчид хамтран 100 сая төгрөгийн өртөгөөр барьж барьж байгуулсан аж.
Мөн УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн санаачилгаар “Бурхан багшийн сэрэг дүр”-ийг бүтээх ажил орчны тохижилтын хамт хийгдсэн байна. Арвайхээр дэх Нутгийн зөвлөлөөс санаачлан сумын төвд “Соёмбот” хүндэтгэлийн талбайг тус тус байгуулж ойн баяр наадмын өдрүүдэд нээлтээ хийсэн юм. Эдгээрээс гадна ундны усны гүнийн 4 худаг, бэлчээрийн 16 гүнийн худаг, сумын төвд 1 км засмал зам тавьж, 100 гаруй гэрэлтүүлгийг нэмж суурилуулжээ.