Япон улсын Хоккайдо мужийн Такикава хотоос 2014 оны 7 дугаар сарын 13-наас 20-ны өдрүүдэд Хөдөө аж ахуйн зөвлөхүүд Нарийнтээл, Төгрөг, Арвайхээр, Хархорин сумдад ажиллаж, цагаан будаа тарьж, туршиж байгаа тариаланчдын цагаан будааны ургалтын байдалтай танилцаж, нийт 19 хүнд сургалт, мэдээлэл явуулжээ. Тэрээр туршиж буй цагаан будааны усны температурыг тогтмол 25-30 градус-д байлгаж, усны түвшинг 3 см-ээс дээшгүй байлгаад байвал энэ жилийн туршиж буй талбайгаас ургац авна гэсэн зөвлөмжийг өгсөн байна.
Хөдөө аж ахуйн зөвлөхүүдийн хувьд аймгийн удирдлагууд, хэлтсийн дарга нартай уулзаж 3 жилийн хугацаанд туршиж буй цагаан будааны талаар мэдээлэл хийхдээ “Япон улс цагаан будаа тарихад 100 жил зарцуулсан, танай аймгийн тариаланчид 3 жилийн дотор хөрс бэлдэх, үрсэлгээ бэлдэж, хүлэмжинд тарьж, туршиж өөрийн гэсэн үртэй болж байгаад маш их баяртай байна энэ бол том амжилт” гэж хэллээ.
2011 оноос хойш Япон улсын Хоккайдо мужийн Такикава хотод 9 дадлагажигч бэлтгээд байгаа аж. Энэ онд Төгрөг сумаас 2, Арвайхээр сумаас 1 дадлагажигч суралцаж байна.