Улсын төсвийн 978 118,9 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10 дугаар багийн чиглэлд 1.3 км авто зам, гэрэлтүүлэг, зүлэгжүүлэлт, явган хүний замыг шинээр байгууллаа. Тус барилга угсралтын ажлыг “Анандын зам” ХХК энэ оны 5 дугаар сарын 5-наас эхлэн 8 дугаар сарын 14-нийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэжээ. Төв замаас 10 дугаар багруу салаалсан уг авто замын зорчих хэсэг нь 7 метр, явган хүний замын зорчих хэсэг 1.5 метр бөгөөд 34 ширхэг замын гэрэлтүүлгийг угсарсан байна. Мөн авто тээврийн зорчих хэсэг, явган хүний замын хооронд 32 метрийн зайд зүлэгжүүлэлт хийхээр төлөвлөгджээ.