Энэ сарын 20-ны өдөр ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад “Багшаар ажиллах эрх олгох” хоёр дахь ээлжийн шалгалтыг “Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгууллаа. Эхний ээлжийн шалгалтанд оролцсон ч амжилттай дүн үзүүлж чадаагүй иргэдээс гадна шинээр бүртгүүлсэн иргэд энэ удаагийн онлайн шалгалтанд орсон юм. Хоёр дахь удаагийн сонгон шалгаруулалтанд нийт 171 иргэн бүртгүүлснээс 141 шалгуулагч шалгалтанд оржээ. Эхний ээлжийн тестийн шалгалтанд 117 иргэн тэнцэж, үүнээс дараагийн шат болох эссэ бичлэгийн шалгалтанд 60 иргэн амжилттай дүн үзүүлж, тэнцсэн байна.
Шалгалт зохион байгуулагдсанаас хойш 10 хоногийн дотор тэнцсэн иргэдэд “Багшаар ажиллах эрхийн үнэмлэх”-ийг өгөх аж. Шалгалтанд тэнцсэн иргэдийн хувьд уг үнэмлэхний тусламжтайгаар өөрийн эзэмшсэн мэргэжлээр сул орон тоотой байгаа ЕБС, СӨБ-д өрсөлдөх боломж нээгдэж байгаа юм байна.