Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Багш нарын бага хурал” 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хуралдлаа. Аймгийн хэмжээнд эрдмийг түгээн дэлгэрүүлэгч нийт 2200 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчид байдаг бөгөөд тэдний төлөөллүүд, аймгийн Засаг дарга, сумдын Засаг дарга нар, Боловсролын газрын дарга, мэргэжилтнүүд, ахмад багш нар, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон юм.
Энэ удаагийн бага хурлаар Өнгөрөгч 2013-2014 оны хичээлийн жилд хийж гүйцэтгэсэн ажлынхаа ололт амжилт, алдаа оноогоо дүгнэж, шинэ хичээлийн жилд өмнөө тавин ажиллах зорилго, зорилтуудаа хэлэлцэж тодорхойлов. Мөн багш, сурган хүмүүжүүлэгчдийн ёс суртахууны харилцааг зохицуулж, тэднийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах үүрэгтэй “Ёс зүйн зөвлөл”-ийг шинээр сонгосон юм.