• Албан ёсны цахим хуудас
Ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ

Монгол улс хөрш зэргэлдээ орших Оросын Холбооны Улсын хамт Японы эзлэн түрэмгийлэгчдийг ялсны 75 жилийн ой энэ онд тохиож буй. Манай улсын хувьд түүхт ойг өргөн дэлгэр тэмдэглэж байгаа бөгөөд Өвөрхангай аймагт Халх голын дайнд оролцож явсан дайчдаас 13 амхад дайчин өнөөдөр амьд сэрүүн, энх тунх амьдарч байна. Эдгээр дайчдын 5 нь Арвайхээр хотод бусад нь Хархорин, Баянгол, Богд, Хужирт сумдад аж төрж байгаа аж. 9 дүгээр сары 4-ний өдөр аймгийн ИТХ, Засаг дарга түүний Тамгын газраас ахмад дайчдыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Ахмад дайчдаас хамгийн өндөр насыг Г.Зундуйдамба гуай насалж явна. Тэрээр энэ жил 96 нас сүүдрийг зооглож байгаа юм. Аймгийн удирдлагуудын зүгээс ахмад дайчдад хандаж урт удаан насалж, эрүүл саруул байхыг хүсэн ерөөв.

 

2014-09-03 23:08:12