• Албан ёсны цахим хуудас
2500 өрхөд бүрэн шаталттай зуух олгоно

Хот, суурин газар амьдардаг иргэдийн хувьд цэвэр агаараа үгүйлдэг улирал нэгэнт хаяанд иржээ. Сүүлийн жилүүдэд Арвайхээр хот агаарын бохирдлоор улсад дээгүүрт тооцогдох болсон. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өнгөрсөн жил Турк улсаас бүрэн шаталттай, түлш бага зарцуулагддаг, дулаанаа удаан хугацаанд хадгалдаг 1000 зуухыг оруулж, айл өрхүүддээ хөнгөлттэй үнээр олгосон. Тэгвэл энэ жил дахин  2500 зуухыг олгож эхлээд байна. Тус зуухнуудыг  “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн 900 сая төгрөгийн санхүүжилтээр “Арвай-Илч” ХХК Турк улсаас оруулж ирсэн байна.

 Эдгээр зуухыг Арвайхээр хотын 1, 2, 6, 7, 9 дүгээр багуудын айл өрхүүдэд 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 25-ны хооронд хөнгөлттэй тараах юм. Иргэд зуух олголтын гэрээний 60 000 төгрөг, иргэний үүргийн биелэлтийн дэвтэртэйгээ хүрэлцэн ирж, багийн Засаг даргатайгаа гэрээ байгуулснаар уг зуухыг авах боломжтой.

 

 

2014-09-12 02:27:27