Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 48 тоот зарлигыг хэрэгжүүлэх, ажлыг эрчимжүүлэх, хууль бус мод бэлтгэл, тээвэрлэлтийг таслан зогсоох, “Ойн тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулах сарын аяныг Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулж байна. Аяны хүрээнд хууль бус мод бэлтгэл, тээвэрлэлтийн талаарх мэдээллийг Мэргэжлийн хяналтын газрын нээлттэй утас 7032-3096 болон 9905-6523, 9932-8419, 8989-3289 дугаарын утсаар авч байна. Мэдээллийн нууцыг хуулийн дагуу хадгална.
Үнэн зөв мэдээлэл өгсөн байгууллага, аж ахуйн нэгж, нөхөрлөл, иргэдэд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу мөнгөн урамшуулал олгож, мэдээллийг худалдан авна.
Мэргэжлийн хяналтын газар