Өвөрхангай аймгийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Арвайхээр, Хархорин сумдад 3.5 км авто зам, явган хүний зам, үерийн байгууламжийг барьж, байгуулахаар зорилт тавьжээ. Үүний 2.9 км замыг Арвайхээр хотод барихаар төлөвлөснөөс 10, 11 дүгээр багийн чиглэлд 1.3 км авто зам, явган хүний зам, гэрэлтүүлгийг барих ажил байв. Тус замын барилга угсралтын ажлыг “Анандын зам” ХХК 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ.
Тэгвэл өнөөдөр 1.3 км авто замын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Зоригт, аймаг, орон нутгийн удирдлагууд, “Анандын зам” ХХК-ын дэд захирал Д.Гэрэлт-Од, иргэд, олон нийт оролцсон юм. 1.3 км авто зам нь улсын төсвийн 978 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгджээ. “Энэхүү зам ашиглалтанд орсноор 10, 11 дүгээр багийн тоосжилтыг багасгах, нийтийн тээвэр явах бололцоог хангах, иргэдийн ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж өгч байгаа мөн 10, 11 дүгээр баг бол ирээдүйн бүтээн байгуулалтын гол цэг бөгөөд уг замын баруун талаар 2.7 тэрбум төгрөгийн өртөгтэй шинэ сууршлын бүсийн инженерийн шугам сүлжээ буюу газар доорх хот бий болж байгаа талаар аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.
.