Өнгөрөгч 7 хоногт 7032-1111 утсанд давхардсан тоогоор 51 иргэн холбогджээ. Тэрээр 26 иргэн гомдол гаргаж, 4 иргэн санал, хүсэлт тавьсан бол 21 иргэн мэдээлэл лавлагаа авах зорилгоор хандсан байна.
10 дугаар багийн 5 номерын худаг цагийн хуваарийн дагуу ажилладаггүй, Оюу төвийн баруун талаар 24 айлын орон сууцруу эргэсэн зам эвдрэл ихтэй улмаас тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байгаа, төв бараан захын зарим худалдаа, үйлчилгээний төвүүд амрах хуваарьтай өдрөө үйл ажиллагаа явуулдаг, Мэргэд сургуулийн 6 дугаар ангийн дүүргэлт хэтэрч, нэг ширээнд 3 хүүхэд сууж байна, Уянга сумын “Мод мухар” хэмээх газар булаг, шандны дэргэд ашигт малтмал олборлож байна, “Хангамж” төвийн түрээслэчдийг 1м2 лангууг 1 сая 750 мянган төгрөгөөр худалдаж авах эсвэл лангуугаа суллаж өгөхийг шаардсан гомдлууд дийлэнх хувийг эзэлжээ.
14 асуудлаар 26 иргэн гомдол гаргаж, Уянга суманд ашигт малтмал олборлож буй үйл ажиллагаа, “Хангамж” төвийн түрээслэгчдийн асуудал, төв бараан захын авто машины зогсоолд тавьсан контейнеруудыг өөр газар байрлуулах зэрэг асуудлуудаас бусад нь шийдвэрлэгдэж, МШУТ-өөс иргэдэд эргэн мэдээллийг өгч ажиллажээ.