Иргэн бүрт чиглэсэн эрүүл мэндийн зөв хэвшил төлөвшүүлэх, боловсрол олгох зорилготой “Эрүүл мэдийн довтолгоо” арга хэмжээг улс, орон даяар зохион байгуулах тухай Эрүүл мэндийн сайдын 2014 оны 127 дугаар тушаал гарсан. Уг тушаалыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд “Антибиотик эмийг жороор олгож хэвшье” аян, “Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь” сэдэвт “Эмийн санчдын нэг өдөр”, “Бидний мэргэжил-Бидний бахархал” уриатайгаар эмийн мэргэжилтнүүдийн дунд ажил, мэргэжлийн уралдааныг аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулж байгаа аж.
Иргэдийн дунд “Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” нь “Эмийн санчдын нэг өдөр” Аюуш баатрын талбайд энэ сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн 12 эмийн сан, бүх сумдын эргэлтийн эмийн сан, БОЭТ-ийн эмийн сан, өрхийн эмнэлгүүд оролцлоо. Нээлттэй хаалганы үеэр иргэдийн даралт, биеийн жинг үзэж, тэдэнд антибиотикийн зохистой хэрэглээний талаар заавар зөвлөмж өгч, эмийн зохисгүй хэрэглээнээс илрэх сөрөг нөлөөллийн тухай тайлбарлаж, эмийн сангаас эм худалдан авахдаа заавал эмчийн бичигтэй үйлчлүүлж байхыг зөвлөж байв.