8 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотод болсон “Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д Арвайхээр хотын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш, Соёл, спорт, аялал жуулчлалын газрын тамирчин Бадамсамбуугийн Лхамсүрэн 67 кг-ын жинд оролцож, таталтын төрөлд алтан медаль, хэвтээ шахалтын төрөлд мөнгөн медалийн болзол хангаж, нийлбэр дүнгээр алтан медалийн эзэн болж Дэлхийн аварга болсон. Тэрээр Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн тэмцээнд хөдөө, орон нутгаас Дэлхийн аваргаар шалгарсан анхны тамирчин болж байна.
Мөн Унгир улсын Будафешт хотноо энэ сарын 1-нээс 6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн"-д ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч ССАЖГ-ын тамирчин Очирбатын Орхонтуул 63 кг-ын жинд оролцож, суултын төрөлд хүрэл медаль, хэвтээ шахалтын төрөлд хүрэл медалийн болзол хангаж нийлбэр дүнгээр 382.5 кг жинг өргөснөөр хүрэл медалийн эзэн болсон. Манай улс Пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийлбэр дүнгээр медаль авч байгаагүй бөгөөд О.Орхонтуул охин анхны медалийг эх орондоо авч иржээ.