9 дүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдсон Хөнгөн атлетикийн олон төрөлтийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Соёл, спорт, аялал жуулчлалын газрын дасгалжуулагч Б.Баярмаагаар ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй баг, тамирчид амжилттай оролцоод иржээ. Уртын харайлт, бөөрөнцөг шидэлт, 600 м, 60 м, 4x200 метрийн гүйлт гээд 5 төрлөөр зохион байгуулагдсан тус тэмцээнээс манай аймгийн баг, тамирчид 5 алт, 7 мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр 1 дүгээр байранд орж, цомын эзэн болсон байна.