Энэ сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Хүй долоон хутагт “Үндэсний спортын 5 дугаар их наадам” болж өнгөрлөө. Уг наадам үндэсний спортын 10 төрлөөр зохион байгуулагдаж, 21 аймаг, 9 дүүрэг, хүчний 7 байгууллагын баг, тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцсон юм. Соёл, спорт, аялал жуулчлалын газрын дасгалжуулагч Б.Энхтөр ахлагчтай 70-аад тамирчид энэхүү наадамд оролцсоноос “Морин поло”-ны төрөлд Хархорин сумын “Чингис хаан” морин поло клубын баг, тамирчид алтан медаль, Хужирт сумын баг, тамирчид мөнгөн медаль, “Эмнэг булгиулагч”-ын төрөлд Бүрд сумын тамирчин н.Эрдэнэчулуун алтан медаль, “Жороо морины уралдаан”-д Баян-Өндөр сумын н.Мөнхөөгийн алаг морь алтан медаль, “Ширээний шагайн” ганцаарчилсан төрөлд ССАЖГ-ын тамирчин Ц.Бавууцэрэн хүрэл медаль, Үндэсний сурын харваанд Мэргэжлийн хяналтын газрын тамирчин н.Цэцэгмаа, Нарийнтээл сумын харваач С.Босоомөнх нар “Спортын мастер”-ын болзол хангаж, “Үндэсний бөх”-ийн төрөлд багаараа 5 дугаар байранд шалгарч нийт дүнгээр “Үндэсний спортын 5 дугаар их наадам”-ын шагналт байранд шалгарсан байна.