Ойн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэдийн нөхөрлөлүүд Бат-Өлзий сумын ойг цэвэрлэжээ. Тэрээр ойн шатсан талбай, модны унанг, хорхойд идэгдсэн модны хаягдлыг цэвэрлэж, түүнээс гарсан мөчир, унанг болон мод бэлтгэлийн үйл ажиллагаанаас ашиглагдахгүй үлдсэн моднуудыг бөөгнүүлсэн байна.
Хүйтний улирал хаяанд ирж байгаа энэ цаг үед иргэд, айл өрх, аж ахуй нэгж, байгууллагууд уг бэлдсэн түлшнээс өвлийн бэлтгэлээ хангах боломжтой аж. Нэг машин модонд 10 мянга хүрэхгүй төгрөгний хураамж төлөн, түлэхэд амар хялбар, хуурай түлшийг базааж авахаас гадна зах зээлд нийлүүлэх бүрэн боломжтой хэмээн албаны хүн мэдээлж байна. Ой модоо огтолж гэмтээхгүйгээр бэлэн байгаа түлшийг сонгоцгооё.