• Албан ёсны цахим хуудас
Сүүлийн 3 сарын хугацаанд хяналтын камер шүүлгэхээр 62 хүсэлт иржээ

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, иргэний үүргийн биелэлтийг хангуулах, хотын соёлыг төлөвшүүлэх зорилгоор Арвайхээр хотод 26 цэгт 80 камерыг өнгөрсөн жилээс ажиллуулж эхэлсэн. Тус камерын хяналтын системийн удирдлагыг аймгийн Засаг даргын дэргэдэх Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс хянан ажиллуулж байна.

6 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудаас хяналтын камер шүүлгэж, асуудлуудаа шийдвэрлүүлэх зорилгоор 62 хүсэлт ирсэн аж. Зам тээврийн осол 21, хулгайд эд зүйлсээ алдсан тохиолдол 18, бичиг баримтаа хаясан, гээсэн 11, нийтийн эзэмшлийн хайс, хашлага мөргөсөн 7, иргэдийн хайхрамжгүй байдлаас болж хүүхдээ алдсан, залилуулсан 4, хувийн эд хөрөнгөд халдсан 1 эдгээр хүсэлтүүдийг шүүж холбогдох албан байгууллага, аж ахуй нэгж, иргэдтэй хамтран ажиллажээ.

Хяналтын камер ажиллаж эхэлснээр иргэдийн ил, задгай бие засах, хог, угаадас асгах, олон нийтийн газар тамхи татах зэрэг иргэний үүргийн биелэлтийн зөрчлүүд багасч, зам тээврийн осол, аваарыг илрүүлэх боломж нэмэгджээ.

 

2014-09-24 09:01:57