Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ХурлынТэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр тогтоолоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Тэрээр 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын нэгэн хүртэл 8:00 цагаас 12:00 цаг, 13:00 цагаас 17:00 цаг хүртэл, 10 дугаар сарын 1-нээс 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 9:00 цагаас 13:00 цаг, 14:00 цагаас 18:00 цаг хүртэл ажиллахаар шийдвэрлэсэн.
Уг тогтоолын дагуу ирэх 10 дугаар сарын 1-нээс эхлэн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд өвлийн цагийн хуваарьт шилжих ажээ.
Ерөнхий боловсролын сургууль болон Эрүүл мэндийн байгууллагуудын хувьд ажил үүргийн онцлогоос шалтгаалан ажлын өдрийн цагийн хуваарьт зохицуулалт хийж ажиллах юм байна.