• Албан ёсны цахим хуудас
МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт ахмадуудаа

Эх орныхоо хөгжил, цэцэглэлтийн суурийг цуцалтгүй хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэлээрээ цогцлоож, ¿ð õîé÷äîî çàëãàìæëóóëñàí азай буурлууд, ахмад настан Та бүгдийнхээ амар мэндийг айлтган мэндчилье.

Ахмад настны өдрийг  Монгол Улсад 24 дэх жилдээ өргөн дэлгэр тэмдэглэж байна. Үе үеийн ахмад настангуудын аймаг, орон нутгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, залуу үеийг сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэл барагдашгүй их билээ.

Манай аймгийн нийт хүн амын 10 орчим хувийг ахмадууд маань эзэлж байна. Тэдний нийгмийн амьдралд оролцох идэвх, санаачилга улам бүр өсөн нэмэгдсээр байгаад талархал илэрхийлэх нь зүйтэй.

Аймгийн “Ахмадын хороо” түүний салбар нэгжүүд ахмадуудын нийтлэг эрх ашгийг төлөөлсөн олон төрлийн үйл ажиллагаануудыг орон нутгийн удирдлагуудтай хамтран хийж, хэрэгжүүлсээр байгаа. Сүүлийн жилүүдэд төв, суурин газарт ахмадууд олноор шилжин, суурьшиж байна. Тэдгээр ахмадыг  харьяалалтай болгох тал дээр оны эхнээс онцгой анхааран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Ахмадуудынхаа дуу хоолойг сонсож, үнэтэй зөвлөгөөг хүлээн авч, тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудад орон нутгийнхаа хэмжээнд цаашлаад улс орны хэмжээнд бодлого, шийдвэрийг тусгаж ажиллах болно.

Ажил, амьдралын арвин их туршлагатай буянт буурлууд Та бүхэндээ олон улсын ахмадын баярын өдрийн халуун мэндийг хүргэхийн ялдамд урт насалж, удаан жаргаж, эрүүл энх аж төрөхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Өвөрхангай аймгийн Засаг дарга Ä.Тогтохсүрэн

Арвайхээр хот

2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр

2014-09-30 23:47:35