• Албан ёсны цахим хуудас
Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг анх удаа цахим хэлбэрээр авав

Аймгийн Засаг даргын дэргэдэх Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн даргын тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Сонгон шалгаруулалтад мал зүйч мэргэжилтэй Б.Цэнгэл, Ш.Энхжаргал, С.Бат-Эрдэнэ нар оролцсон бөгөөд шалгалтыг амжилттай өгч тэнцжээ. Сонгон шалгаруулалтын журмын дагуу хамгийн өндөр оноог авсан шалгуулагч уг ажлын байранд нэр дэвших эрхтэй болох аж. Иймд өндөр оноог авсан Б.Цэнгэл аймгийн Засаг даргын дэргэдэх Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвших эрхтэй боллоо.

2014-10-05 10:13:34